Bay Area-ийн байшинг худалдан авахын тулд Anthropic компанийн хувьцаа хэрэгтэй болно

Galaa TS

Galaa TS

blog-details-cover

АНУ-ын Сан-Францискогийн хойд хэсэгт орших Милл Вэллид байрлах 13 акр талбайтай үл хөдлөх хөрөнгийг сонирхолтой нөхцөлөөр худалдахаар санал гарчээ.

Тус байшингийн эзэн, хөрөнгө оруулалтын банкир Сторм Дункан уг үл хөдлөхийг хиймэл оюуны Anthropic компанийн хувьцаагаар солих хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Тэрээр энэ саналаа LinkedIn дээр хүртэл нийтэлжээ.

Дункан энэ шийдвэрээ тайлбарлахдаа өөрийн хөрөнгө оруулалт хиймэл оюуны салбарт хангалттай биш, харин үл хөдлөх хөрөнгөнд хэт төвлөрсөн гэж үзсэн байна. Харин эсрэгээрээ залуу Anthropic компанийн ажилтнууд хувьцаа ихтэй ч үл хөдлөх хөрөнгө багатай байх магадлалтай гэж тэр үзжээ.

Хэлцлийн хувьд худалдан авагч нь хувьцаагаа шууд зарах шаардлагагүй бөгөөд хувийн тохиролцоогоор гүйлгээ хийгдэх аж. Мөн Дункан солилцсон хувьцааны үнэ цэнийн өсөлтийн 20 хувийг тодорхой хугацаанд авах нөхцөл тавьсан байна.

Тэрээр уг үл хөдлөх хөрөнгийг 2019 онд 4.75 сая ам.доллараар худалдан авч байсан бөгөөд одоогоор нэр нь тодорхойгүй өндөр зэрэглэлийн венчур хөрөнгө оруулагч түрээсэлж амьдарч байгаа гэнэ. Дункан өөрөө цар тахлын үеэр Бай-Ареагаас Майами руу нүүжээ.

Энэхүү санал нь үл хөдлөх хөрөнгө болон технологийн компанийн хувьцааг солилцох шинэ хэлбэрийн гүйлгээ болж, ирээдүйд ийм төрлийн наймаа нэмэгдэх боломжтойг харуулж байна.

Энэ мэдээг хуваалцах
Get started

Build a complete website using the assistance

Start your free trial today and see your ideas come to life easily and creatively.

  • No credit card required

  • 14-Day free trial